Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/5/18 12:24:39
Уншсан: 407
1973 онд Нэгдсэн Вант улсын Стокпорт хотод төрж, өдгөө Италийн Удин хотод ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч Chris Gilmour нь 2006 онд залуу уран бүтээлчдийн Premio Cairo шагналыг хүртэж байсан нэгэн. 2001 оноос хойш
ганцаарчилсан болон хамтарсан олон арван үзэсгэлэнгүүдээ Европын хотуудад гаргаж байсан тэрээр картонон цаасаар маш гайхамшигтай уран баримлуудыг урлан хийдэг оюуны болоод гарын ур дүйтэй, авьяаслаг залуу уран бүтээлч юм. Зөвхөн картонон цаас болон цавуу ашиглан бүтээсэн түүний бүтээлүүдэд ямар нэгэн суурь тавиур, жааз хэрэггүй ажээ.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/5/18 11:58:02
Уншсан: 1079
Папарацциудын анхдагч гэдгээрээ алдартай Америкийн гэрэл зурагчин Ron Galella нь 1931 оны 1-р сарын 10-нд Бронкс дүүрэгт, Итали цагаачийн хүү болон мэндэлсэн. Америкийн долоо хоног тутмын мэдээний Newsweek сэтгүүлээс "Ер бусын папарацци", Time болон Vanity Fair сэтгүүлүүдээс "Америкийн папарацци соёлын загалмайлсан эцэг" зэрэг нэрийг авсан энэ эрхэм Дэлхийн хамгийн шуугиантай алдартнуудын гэрэл зурагчин юм. Олон арван үзэсгэлэн гаргаж, арван ном хэвлүүлсэн тэрээр хамгийн сүүлд "Ron Galella: Paparazzo Extraordinaire with Mathias Prinz" нэртэй номоо хэвлүүлжээ.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/5/18 11:48:08
Уншсан: 561
Жил бүр Францын Канн хотод Дэлхийн кино ертөнцийн томоохон үйл явдал болох Каннын кино наадам болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн баримтат киноноос эхлээд бүх төрөл жанрын шинэ кинонуудыг урьдчилан үздэг энэхүү фестивалийн 65 дахь удаагийн наадам 2012 оны 5-р сарын 16-нд нээлтээ хийжээ. Домогт Marilyn Monroe нас барснаас хойш 50 жил өнгөрснийг дурсаж, албан ёсны зурагт хуудсандаа Monroe-гийн зургийг хэвлэсэн энэ наадмын нээлт болон хаалтын ёслолыг The Artist киноны жүжигчин Bérénice Bejo хөтлөн явуулах болсон байна.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/5/17 22:05:41
Уншсан: 5601
Багагүй хугацаагаар завсарлаад байсан "Амьд гэрэл зургийн шинэхэн багц" хөдөлгөөнт гэрэл зургийн цуглуулгын цувралын маань ээлжит дугаар эрхэм уншигч, үзэгч авхай та бүхний гэгээн мэлмийг мялаахад бэлэн болоод байна. Амьд хөдөлгөөнийг дотроо агуулсан cinemagraph хэмээгдэх энэхүү зургуудын эзэн, визуал график артист Kevin Burg болон түүний хамтрагч, гэрэл зурагчин Jamie Beck нар нь энэ стилийн гэрэл зургийг үндэслэгчид юм. Санамсаргүй харахад ердийн л нэг гэрэл зураг атлаа нүдний үзүүрт гэнэтхэн хөдөлгөөн илэрч, үзэж байгаа хүнийг гайхашруулах амьд зургуудаа хүлээн авч үзнэ үү.
Нийтлэгч:
westbam 
Огноо: 2012/5/17 21:59:09
Уншсан: 1009
Зохиолч, продюсер, найруулагч Sean Ackerman-ы бичиж, найруулсан "The Diary of Preston Plummer" хэмээх драм жанрын кино энэ онд нээлтээ хийжээ. Киноны гол дүрд Genius, The Sixth Sense, The Patriot, A Rumor of Angels, Jurassic Park III, The Glass House, Chasing 3000, Mean Creek, Barney's Great Adventure зэрэг кинонуудад тоглосон Америкийн жүжигчин Trevor Morgan, жүжигчин Bruce Willis, Demi Moore нарын охин, жүжигчин Rumer Willis, кино телевизийн жүжигчин, найруулагч Robert Loggia нар тоглосон байна.